Н.Учрал гишүүний биеийн байдал сайжирч, ажилдаа эргэн оржээ


Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүн Н.Учралын бие өвдөж, эмчилгээ хийлгээд ирсэн. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө биеийн байдал сайжирч байгаа тухайгаа цахим хуудаснаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл эрхэм гишүүн эмчилгээний хажуугаар хурал, зөвлөгөөнд цахимаар сууж эхэлсэн байна.  

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал гишүүн маань өчигдрөөс /2021.04.20/ ажилдаа орж, БШУЯ-ны Инновац технологийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийн, инновацыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.

Өнгөрсөн оны сүүлчээр бие нь өвдөж, гадаадад эмчлүүлж байгаад ирсэн Н.Учрал гишүүн ердөө хэдхэн хоногийн өмнө өөрийн цахим хуудсаараа дамжуулан биеийн байдал сайжирч байгаа тухайгаа дэлгэсэн байдаг. 

Н.Учрал гишүүн нэлээдгүй жин хаяж, танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн хэдий ч биеийн байдал нь өдрөөс өдөрт сайжирч байгаа хэмээсэн билээ.

Гишүүн маань ажилдаа алгуурлалгүйгээр орсон ба хурал зөвлөгөөндөө цахимаар сууж, "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцжээ. 



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.105
    2021/10/13

    Биеээ сайн тэнхрүүл, ажил аандаа болноо!!!

    Хариулах
  • 101.100.174.204
    2021/04/22

    Bayan hun German yavaal emchluuldeg. Yaduu hun bol ali hediin um pad suuhai boltson.

    Хариулах
  • 66.181.161.20
    2021/04/22

    Mundag

    Хариулах
  • 66.181.161.82
    2021/04/21

    ashgvvdee mundag shvv bie ee bodooroi

    Хариулах
  • 103.229.123.22
    2021/04/21

    Урт насалж удаан жаргаарай.

    Хариулах
  • 103.26.195.252
    2021/04/21

    Биеэ бодоорой

    Хариулах
  • 103.212.118.229
    2021/04/21

    бие л бодоорой.амжили

    Хариулах
  • 43.242.243.138
    2021/04/21

    За яамайдаа эрүүл энх болоод эргэж ирсэн гишүүндээ баярлаж байнаа.Биеэ сайн бодоорой ядарчихваа айж байга шүү арай гэж тэнхэрсэн сэтгэл их зовсон шүү.Эрүүл энх эрч хүчийг хүсье

    Хариулах
  • 103.26.193.157
    2021/04/21

    Бие нь сайжирсан бол ашгүйдээ. Дүү минь биеэ бодоорой ажил яах вэ эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ шүү дээ. Аав ээж үр хүүхэд хань ижилдээ чи л хэрэгтэй шүү дээ. Төр засаг яах вэ чиний орон ажиллах хүн муухайгаар хэлбэл бэлдээд л байж байгаа тий учраас дүү минь хамгийн түрүүнд биеийн эрүүл мэндээ л бодоорой..Эдгэсэнд баярлаж байна.

    Хариулах
  • 202.126.90.54
    2021/04/21

    Amjilt husey

    Хариулах
  • 66.181.177.116
    2021/04/21

    Jdu chin nuhur shuu dee. Irgediin bolomjoos hulgai hiigch. Soyoltoi gazar bol uls turiin career ni duusdag. Ovoo zaluu yumuu gej harj baisan. Uhsen busadtaigaa adil baidag l neg Jdu-giin hulgaich

    Хариулах