Нийслэл хотод 1,600,000 хүн амьдардаг. Тэр олон хүнд 500 хүрэхгүй албан ёсны такси үйлчилж байна.
Таксины стандарт, үйлчилгээг тойрсон олон асуудал бий. Таксины тоог яаж ихэсгэх вэ, таксигаар үйлчлүүлэх хэрэглэгчдийн хүслийг яаж хангах вэ гэх зэрэг.
Иргэдийн хувьд албан ёсны такси дутмаг байгаа учраас зам дээрээс хувийн машин барьж үйлчлүүлж байна. Нэгэнт такси хүрэлцэхгүй бол замын унааг тогтсон стандартад оруулж болохгүй гэж үү. Таксины стандартыг өөрчилж такси компаниудаа төрөөс дэмжиж чадахгүй юу... гэх мэт олон асуулт хөвөрч байна.
Энд ганцхан үйлчлүүлэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа юу гэвэл бас "үгүй". Хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг 40,000 гаруй жолооч нарт ч олон асуудал, бэрхшээлүүд тулгарч байна. Такси үйлчилгээний найман компанид тулгамдсан асуудлууд ч байгаа юм.
Асуудал ганцхан талд байгаа юм биш. Бүх талд, бүх шатанд цэгцлэх, засах ёстой бэрхшээлүүд байна.
Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна