Титэм вирусийн халдвар өндөр байгаа Энэтхэг улсад царцааны нүүдэл үргэлжилсээр байна

2020 оны 06 сарын 03

Энэтхэг улс коронавирусийн халдвар, өвчлөлөөрөө дэлхийд долдугаарт эрэмбэлэгдэж буй. Үүний зэрэгцээ тус улсад ойрын 30 жилийн хугацаанд тохиогоогүй царцааны нүүдэл үргэлжилсэн хэвээр байна. Цар тахлын зэрэг өндөр байгаа тус улсад царцааны нүүдэл нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэл үүсч байгаа юм. НҮБ-ын Хүнс, газар тариалангийн байгууллагын мэдээнд дурдсанаар цөлийн царцаа нь илүү хурдан түргэн учир иргэдийн хоол хүнс, газар тариаланд илүү их хэмжээний гарз хохирол учруулж сүйтгэж байгаа талаар дурьдав.

Судлаачид уг царцааны нүүдлийг Энэтхэг, Бангладешийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн супер хар салхи Амфанаас үүдэн эхэлсэн хэмээн үзэж байгаа аж. Хар салхины улмаас 90 орчим хүн нас барсан байна. Царцааны нүүдэлд ойролцоогоор 80 сая нас биед хүрсэн царцаа байгаа гэж тооцжээ. Царцааны нүүдлээс сэргийлэхийн тулд орон нутгийн иргэд гал асааж, түмпэн сав тачигнуулах, бөмбөр дарах, чанга дуу гаргах зэргээр үргээх оролдлогуудыг хийж байгаа юм.

Цөлийн царцаа өдөрт 150 км замыг туулах чадвартай бөгөөд өөрийн биеийн жинтэй дүйцэхүйц хоёр грам орчим шинэ ургамлаар хооллодог байна. Энэ нь Энэтхэг улсад тариа будаа, ногоо ургамлыг сүйтгэх нэг аюул нүүрлээд байна. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 06 сарын 03
39.115.114.99
Аниа

Энэтхэгүүд хорхой шавьж иддэггүй юм уу