Худалдаа эрхлэгчид УОК-ийн шийдвэрийг эсэргүүцэж, жагслаа


“Sunday Plaza” худалдааны төвийн бизнес эрхлэгч, лангуу түрээслэгчид  өнөөдөр /2021.05.15/  хөл хориог эсэргүүцэж жагслаа. 

Тэдний хувьд  УОК болон холбогдох байгууллагууд бизнес эрхлэгчдэд ялгавартай хандаж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж байв.  Өнөгрсөн 11 сараас эхлэн тогтоосон удаа дараагийн хөл хорионы хугацаанд түрээсийн дарамтад орж, амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй болж байгаа аж.  

Харин УОК-оос худалдааны төвүүдэд хүний бөөгнөрөл үүсч, халдвар тархах эрсдэлтэй хэмээн үзэж үйл ажиллагааг нь түр хязгаарлаад байгаа юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна