Салсан эхнэрээ 13 удаа хутгалж, амийг нь хөнөөжээ


Энэ сарын 16-нд буюу өчигдөр Булган аймагт хүн амины онц ноцтой хэрэг гарсан байна.  Цагдаагийн байгууллагад өчигдөр өглөөний 04.55 цагт  “Арвай зоогийн газрын орчимд манай аав ээжийг хутгалчихлаа” гэх дуудлага мэдээлэл иржээ. 

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газар очиход тус сумын .. тоотод оршин суух 36 настай эмэгтэй Б-г тус сумын ...тоотод суух, 41 настай эрэгтэй Ү нь зүүн гар, хэвлий, цээжин тус газарт нийт 13 удаа хутгалж, амь насыг нь хохироосон байжээ. 

Эх сурвалжийн мэдээллээр тухайн гэр бүлд өнгөрсөн оны аравдугаар сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, албан ёсоор салсан байжээ. 

Хэргийг Булган аймгийн цагдаагийн  хэлтэст шалгаж байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.120
    2021/05/18

    Yrgelj zodoh daramtlah, Gar zail ene ter bol Zarim 1 uhamsaraa ulandaa gisgesen teneg erchuudiin yildel yum. IIM teneguuded hatuu shiitgel noogduulaach ee ee Ailiin Ohin huuhdiig. avch suuchaad ur huuhdiig ne teruulj usgeed baihad ingej handaad baigaa erchuud bol yavch eruul saruul uhaantai hun bish ee

    Хариулах
  • 192.82.72.136
    2021/05/17

    айлын охиныг аваад явж чадахгүй өөрөөс нь илүү болохоор эрчүүд нэр төр биед нь халдаж улмаар аминд нь хүрдэг маш муу эрчүүд илүү олон болж арчаагүй нэг гэрт орсон хойноо тэжээлгэнэ архи ууж агсан согтуу тавина мөнгө цаасаар гачигдалд оруулна ажил хийхгүй гахай шиг тэжээлгээд хэвтэх сонирхолтой эрчүүд маш их бна тийм болохоор эмэгтэйчүүд минь маш сайн судалж бж хүнтэй суу

    Хариулах
    • 202.9.40.71
      2023/01/06

      Хөөрхий минь бүр айлын охиныг ээжийнх нь хажууд тэгсэн гэж байна лээ шүү. Тэгчээд охиноо тэврээд сууж байгаа ээжийг нь шоолоод наад чинь хөдлөөд байна дахиад дүрье гээд байсан гэсээн.