Ж.Эрдэнэбат суллагдсаныхаа дараа үнэмлэхээ гардаж авна

2020 оны 06 сарын 29

Өнөөдөр СЕХ-ноос УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд түр үнэмлэхийг нь гардууллаа. Харин нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын хувьд ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа учир үнэмлэхээ гардан авах боломжгүй юм. Уг нь сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчид үнэмлэхийг нь заавал өөрт нь гардуулдаг журамтай. Иймд Ж.Эрдэнэбатыг суллагдсаных нь дараа үнэмлэхийг нь өөрт нь гардуулах юм байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.