Астра Зенека хийлгэсэн хүмүүсийн 100 хувьд, Вероселл хийлгэсэн хүмүүсийн 99.3 хувьд нь ЭСРЭГ БИЕ үүссэн


Хоногт эдгэрч буй хүний тоо батлагдсан тохиолдлын тооноос өндөр болж байгаа нь халдвар хяналтад орж байгааг илтгэх эерэг үзүүлэлт гэдгийг биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Мөн тэрбээр "Дархлаажуулалтын үр дүнгийн судалгаагаар

  • Астра Зенека вакцины хоёр дахь тунгийн дараа эсрэг бие уг вакциныг хийлгэсэн хүмүүсийн 100 хувьд нь үүссэн бол
  • Вероселл вакцин хийлгэсэн хүмүүсийн 99.3 хувьд нь эсрэг бие үүссэн.

Мөн вирусийг саармагжуулах эсрэг биеийг тоолоход 85-90 хувьд нь уг эсрэг бие үүссэн байсан" гэлээ.

Манай улсад хэрэглэж байгаа дээрх хоёр вакцин нь хангалттай дархлаа үүсгэж байгаа, эргэлзэх шаардлагагүй. Хятадын вакцины тухайд эргэлзэх зүйл байхгүй, ДЭМБ Синофармын вакциныг яаралтай хэрэглэх вакциныхаа жагсаалтад оруулсан юм. 

Өнгөрсөн хоногт 805 хүн эдгэрсэн бол 519 халдварын шинэ тохиолдол батлагдсан бөгөөд тавдугаар сарын 2-ноос хойш хоногт бүртгэгдэх тохиолдлын тооноос эдгэрсэн хүний тоо олон байгаа юм. Эдгэрч байгаа хүмүүсийн тоо олон байгаа нь бид хариуцлагатай хандаж чадвал наймдугаар сар гэхэд өвчний дэгдэлтийг дарж чадна гэдгийг харуулж байна. Ковидын тархалтыг хумихын төлөө хичээн зүтгэж, хуулинд сайн дураараа вакцинд хамрагдана гэж заасан боловч үүрэг хариуцлагаа ухамсарлаж, вакциндаа өргөн хамрагдаач ээ гэж хүсье" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.66.142.201
    2021/05/22

    Mongoliin dokter hun iim yum surch, iim yu yaridag yum bna, iim bhad haldwar ihsej uhel nemegdelgui yahaw de, vaccin 100% hamgaalalt bish shuu, vaccin hiilgesen hun haldvar awna harin hungun helbereer uvdunu, uheh ayulgui. Odoo zaluuchuud English yarij interneteer gadaadiin site orj medeelel awch chaddag bolson tsag ue. Ingej hudlaa helj yaj chadwaa, Dokter gedeg erdmiin zereg iim medleg bolovsrol olgodog bol aimaar yum

    Хариулах