Сурвалжилга: Мах ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНД тооцогдож, иргэд ХҮҮХДЭЭ ХООСОН ХОНУУЛАХГҮЙН тулд дайвар бүтээгдэхүүн, хаягдал гоймон хэрэглэж байна

С.Гандэлгэр
2021/06/23

Нийслэлд олон удаагийн хөл хорио тогтоосноор иргэд тогтвортой ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, олон өрх эдийн засгийн хүндхэн байдалд байна. Нийслэлийн хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэгвэл хотын захын гэр хорооллын иргэд ямар байдалтай амьдарч хоногийн хоолоо залгуулж байгаа талаар хүргэе

Хүнсээ олон хоногоор биш өдөр өдрөөр нь худалдан авдаг болжээ. Хоногийн хоолны материалаа дэлгүүр худалдааны төвүүдээс худалдаж авах нэгэн байхад багахан хүнс зээлэх нэгэн ч байна. Цалингаас цалингийн хооронд, хүүхдийн мөнгө буухаар өгнө хоолгүй хонох гээд байна гээд гуйсан хүнд зээлэхээс өөр арга байдаггүй хэмээн худалдаа эрхлэгчид хэлж байв.
Иргэдийн худалдан авах чадамж доройтож, худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл ч хумигдаж, өөрчлөгджээ.
Махны үнэ өссөнөөр тансаг хэрэглээнд тооцогддог болсон. Дайвар бүтээгдэхүүнүүд эрэлттэй болж, хямдыг нь бодон хаягдал гоймон, хуучин ногоо авдаг байна.
Махын бүхлээр худалдан авах чадамжтай хүн бараг байхгүй болсон учраас үеэр нь тасалж зардаг болсон. Хүмүүс ихэвчлэн 200-500 граммаар худалдаж авдаг, эсвэл хямд төсрөөр нь дайвар бүтээгдэхүүн авдаг болсон гэлээ.
Иргэдийн эдийн засгийн чадамж ямар байгаа нь гурил будаагаа килограммаар, сонгино, төмсөө ширхэглэж, байцаа таллаж авч байгаагаас ойлгомжтой харагдана.
Ковид-19, цар тахлаар өвчилсөн нэг өвчтөн хүн хөнгөнөөс хамаарч 6.7-8 сая төгрөг зарцуулж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд өгч байсан.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.252
    2021/06/23

    Хаягдал гоймон гэжтюу байдагын ?

    Хариулах
  • 202.55.191.194
    2021/06/23

    Дайвар бүтээгдхүүн махнаас үнэтэй байгаа даа. Гоймон гэж байхаар гурилаа аваад зуураач

    Хариулах
  • 66.181.183.91
    2021/06/23

    ДАЙВАР БҮТЭЭГДҮҮН ЧИНЬ УГААСАА ЧАНАР САЙТАЙ ТАНСАГ БҮТЭЭГДҮҮН ШҮҮ ДЭЭ.ТҮҮНИЙГ ЗӨВ БОЛОВСРУУЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

    Хариулах