Улсын онцгой комиссын гишүүдийг шалгуулахаар АТГ-т хандлаа

2020 оны 08 сарын 03

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа  нарын эмэгтэйчүүд "Иргэний онцгой  комисс" гэх сайн дурын хөдөлгөөнийг  байгуулаад байгаа. Тэгвэл тэд Авлигатай тэмцэх газарт Улсын онцгой комиссын гишүүдийг шалгуулах хүсэлт хүргүүлжээ.

 Иргэдийг тусгай үүргийн нислэгээр авчрахдаа авлига нэхсэн, хандивын мөнгөний зарцуулалт  тодорхойгүй байна гэх  зэрэг мэдээллийг нягталж,  ямар зарчмаар ажилласан талаараа тодорхой тайлбар ирүүлэхийг хүссэн байна. 

Түүнчлэн, гадаад улсад байгаа иргэд авлигын талаарх мэдээллийг ямар хаягаар хандаж, хүргүүлэх боломжтой талаар нээлттэй мэдээлэхийг шаарджээ. 

“УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН"

Дарга -Монгол Улсын Шадар сайд

Орлогч дарга -Онцгой байдлын ерөнхий газрын дарга

Гишүүд: -Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд;

-Барилга, хот байгуулалтын сайд;

-Батлан хамгаалахын сайд;

-Зам, тээврийн сайд;

-Уул уурхайн сайд;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд;

-Хөдөлмөрийн сайд;

-Эрчим хүчний сайд;

-Эрүүл мэндийн сайд;

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Тагнуулын ерөнхий газрын дарга;

-Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга;

-Гаалийн ерөнхий газрын дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга;

-Хил хамгаалах ерөнхий газрын дарга;

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга;
 
-Цөмийн энергийн газрын дарга;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;

-Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга;

-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга;

-Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга (тохиролцсоноор);

-Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга.

Нарийн бичгийн дарга (орон тооны)”.

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.