АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампын залуу байх үеийн ХОВОР зургууд

2020 оны 08 сарын 03

АНУ-ын тэргүүн хатагтай, тэрбумтны эхнэр болохоосоо олон жилийн тэртээ Мелания загвар өмсөгч, фото модель болох хүсэлтэй жирийн л нэгэн охин байлаа. 

Словени улсад төрж өссөн тэрбээр 16 насандаа буюу 1987 онд алдартай зурагчин Стин Жеркогийн хараанд өртөж, загварын карьераа эхлүүлсэн гэдэг. 

Мэргэжлийн зураглаачийн хувьд өндөр, үзэсгэлэнтэй, туранхай, зөв галбиртай, урт хөлтэй охидыг нэн түрүүнд анзаарч хардаг. Тэр өдөр би нэгэн найзыгаа кафед хүлээж суутал залуухан сайхан охин харааг минь булаасан нь Мелания байсан юм.

-Жерко

Зураглаач Меланияг туршилтын зураг авалтад оролцооч хэмээн гуйхад нь тэрбээр шууд л зөвшөөрсөн гэдэг. Хожим тэргүүн хатагтай, загварын бэлгэ тэмдэг болсон бүсгүй маань уг зураг авалт эхлэхэд биеэ барьж, ичиж байсан бол тун удалгүй нээлттэй, өөрийнхөөрөө болж, мэргэжлийн загвар өмсөгчдөөс дутахааргүй чадваруудаа харуулжээ.

Туршилтын зураг авалтаа сэтгүүлд нийтлүүлсний дараа олон ч зурагчин түүнтэй хамтран ажиллах санал ирүүлжээ. Ингээд ЗӨВ.МН загвар өмсөгч болох мөрөөдөлтэй залуухан Меланиягийн карьерийг эхлүүлсэн анхны зураг авалтын зургуудаас нь толилуулж байна.

 

Уг зураг авалтаас ирээдүйн зорилгоо тодорхойлсон Мелания загварын агентлагт суралцаж төгссөн бөгөөд загварын ертөнцөд эргэлт буцалтгүй орохоор шийдсэн гэдэг.

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.