Эмч, эмнэлгийн ажилчид усны хувцастай зургаар ''давлагаалав''

2020 оны 08 сарын 03

Мэргэжлийн ёс зүй гэдэг таны бодлоор юу вэ? Эмч, багш хүн байж усны хувцастай нүцгэн зургаа нийтэд дэлгэх нь таны бодлоор зөв үү?

Зүрх судасны мэс заслын эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлдэг сэтгүүлийн наймдугаар сарын дугаарт ''Зүрх судасны мэс заслын эмч нарын нийтийн сүлжээнд байршуулж буй мэргэжлийн бус, ёс бус контентууд'' гэсэн гарчигтай нийтлэл нийтлэгдэж, олон эмч, эмнэлгийн ажилчдын дургүйцлийг өдөөж орхив. 

Уурлаж, бухимдсан эмч, эмнэлгийн ажилчид #Medbikini гэсэн хаштагийг ашиглан өөрсдийн ажлын хувцастай зургийг усны хувцастай зургийн хамт харьцуулан тавьж цахим сүлжээнд давлагаалах болжээ. Уг аяны гол зорилго нь эмч, эмнэлгийн ажилчдын өөрсдийн хувийн цахим хуудсандаа оруулдаг тачаангуй, усны хувцастай зургууд нь тэдний ёс зүй, мэргэжлийн байдалтай огт хамаагүй гэдгийг харуулах юм. 

 

Эмч, багш нар ч гэсэн хүн. Тэд амралт, чөлөөт цагаараа далай, нуурын эрэг дээр очиж амардаг. Усны хувцастай, хагас нүцгэн зургаа өөрсдийн цахим хуудсанд нийтлэх нь зөвхөн тэдний мэдэх эрх. Ингэлээ гээд мэргэжилдээ муу, мэдлэг тааруу гэсэн үг биш гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй байгаа юм. 

 

#Medbikini аян олон нийтийн ташаа ойлголт, эмэгтэй хүний хэм хэмжээг заах гэж оролдсон бүдүүлэг, буруу ойлголтыг залруулах зорилготой. Эмэгтэй хүн сайхан биетэй, үзэсгэлэнтэй байж, үүнийгээ өөрийн хувийн цахим хуудсандаа нийтлэх нь гэмт хэрэг биш.

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.