ТЭВЧЭЭР ТАСАРЛАА: Цахим тоглоомын газрууд МАРГААШААС эхлэн ажиллахаа мэдэгдэв


Монгол улс 2020 оны гуравдугаар сараас хойш хөл хорионы байдалд шилжиж, хоол үйлдвэрлэл, цахим тоглоомын газрууд, шөнийн цэнгээний газар, караокепаб зэрэг газрууд орлогогүй болж, хаалгаа барих нь бариад, үлдэж хоцорсон хэд нь өнөө маргаашгүй хаалгаа барихдаа тулчхаад байгаа билээ. 

УОК-ын гэнэтийн шийдвэрүүд, хариуцлагагүй тооцоолол, ААН-үүдээ бодолгүйгээр гаргасан харалган шийдвэрүүдийн уршгаар олон мянган бизнес дампуурч, хэдэн хүмүүс ажилгүй болсныг тоолоод баршгүй. 

Эдгээр хүмүүсийн төлөөллүүд нэгдэж, Тэвчээр тасарлаа хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан бөгөөд УОК, Засгийн газрын шийдвэрүүдээс болж хохирсон учир Засгийн Газрыг шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн. 

Өчигдөр буюу зургадугаар сарын 24-ний өдөр Такэсан Мисо Рамен зоогийн газар эдийн засгийн хүнд байдалд орж, бизнесээ хаахад ойрхон болоод байгаа тул цаашид УОК-ын шийдвэрийг дагаж чадахгүйгээ мэдэгдсэн билээ. Улмаар ижил асуудалтай нүүр тулсан ААН-үүд нэгдэж, цахим ертөнцөөр давлагаа өрнүүлсний хүчинд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар ААН эрхлэгчидтэй Хариуцлагын гэрээ байгуулж, вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг сахин үйлчилж болно хэмээн шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл өнөөдөр цахим тоглоомын газар ажиллуулдаг иргэд нэгдэж, УОК-ын шийдвэрийг цаашид дагахгүй, үйл ажиллагаагаа явуулна хэмээн мэдэгдлээ. 

Цахим тоглоомын газрууд тавин хувийн дүүргэлттэйгээр, вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны хүмүүст үйлчилнэ хэмээсэн юм. 

May be an image of textMay be an image of indoor and text



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.66
    2021/06/27

    Хууль гаргаж бүр мөсөн цахим тоглоомыг хориглох хэрэгтэй. Хэнд ч хэрэггүй хүүхдийн эрүүл мэнд хараа муутгадаг

    Хариулах
    • 202.126.88.221
      2021/06/28

      Шөө. Гөлөгөө

  • 202.126.89.210
    2021/06/26

    Залуучууд ч хэцүү л байна л даа

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/06/26

    цахим тоглоомын газрууд бүтэн 24 цаг тасралтгүй ажилдаг л ш шөнийн 04 цагт гэхэд л хүүхэд залуус пиг бөгс эргэх зайгүй л байдаг эцэг эхчүүд цахим тоглоомийн газарт хүүхдүүд чинь халдвар аваад үхлүүт хэвтэж байгааг хармааргүй байгаа биздээ

    Хариулах
    • 202.126.90.94
      2021/06/26

      hezeenii ym yriad bna ooroo

  • 203.91.115.53
    2021/06/25

    Odoo neeree neeh heregtee nas zai buh duremiin batlaad sahiulaad sahihguig ni haagaal yvchih heregteishd

    Хариулах
  • 98.169.33.79
    2021/06/25

    Zuv shuudee. Ochnoon ersdel zardal uurch business erhelj bgaa humuus tuildaj bna

    Хариулах
  • 192.82.73.215
    2021/06/25

    Zuv

    Хариулах