Дөрвөн настай хүүхдийг цэцэрлэгт нэмэлтээр бүртгэнэ

С.Гандэлгэр
2021/08/17

Ерөнхий боловсролын сургуульд элсэн орох сурагчдын цахим бүртгэл өчигдөр (2021.08.16) эхэлсэн. Эцэг эхчүүд parent.edu.mn сайтад хандаж, цахим бүртгэл хэсгийг сонгож, үндсэн дөрвөн алхам бүхий зааварчилгааны дагуу хүүхдээ бүртгүүлнэ. Наймдугаар сарын 16-наас 30-ны өдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилах бөгөөд энэ сарын 26-наас хуваарилсан бүлгийн мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх юм.

Сургуулийн өмнөх боловсролын хувьд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авах бол 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарахыг салбар яамнаас мэдээлсэн. Харин өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй, бүртгэлгүй дөрвөн настай хүүхэдтэй бол та харъяа дүүргийнхээ боловсролын газартай холбогдож, тухайн дүүрэгт энэ хичээлийн жилд дөрвөн настай хэчнээн хүүхэд нэмэлтээр авах боломжтойг асуугаарай. Ингэснээр тухайн цэцэрлэгт нэмэлтээр дөрвөн настай хүүхэд авах орон тоо байгаа бол цэцэрлэг дээр нь очоод, хүүхдээ нэмэлтээр бүртгүүлэх боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна