АНУ-ын цэргийн онгоц нэг удаагийн нислэгээр Афганистаны 600 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

С.Гандэлгэр
2021/08/17

Талибууд Афганистаныг бүрэн эзэлсний дараа нутгийн оршин суугчид эх орноосоо дүрвэхээр нисэх буудал дээр үймээн, эмх замбараагүй байдал үүсгэсэн.Тэгвэл Америкийн цэргийн тээврийн С-17 онгоц Афганистаны нийслэл Кабул хотоос 640 афган иргэнийг Катар руу авч гарчээ.Энэ талаар DefenseOne хэвлэлийн сэтгүүлч мэдээлсэн байна. Тус онгоцонд битүү хүн суусан байгааг харж болох бөгөөд зургийн тайлбартаа тэрээр "Нисэх багийнхан шийдвэр гаргаж явахаар боллоо. 640 хүнийг "Талибан"-чуудаас аварлаа" хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна