Онцгойгийн баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно


“Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбоо”-ны 20 дахь удаагийн олон улсын хуралдааны шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү ДАШТ-ний “Довтолгооны шатны” төрөлд дундын шүүгчээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллах юм.

Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа шалгаруулна.

Манай улсын баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нэгдсэн бэлтгэл сургуулилтад хамрагдаж байгаа бөгөөд шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадорж нар ажиллаж байна.

Манай баг тамирчид 2017 онд Турк улсын Измир хотноо зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Байлдааны тархалт”-ын төрөлд 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж байсан билээ.

Энэхүү ДАШТ-ний “Довтолгооны шатны” төрөлд дундын шүүгчээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллах юм.

Монгол Улсын баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна