Ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрийг цогцолбор байдлаар нэгтгэнэ

2020 оны 09 сарын 17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ “Дарханы арьс, ширний үйлдвэр технологийн парк”-ийн ажилтай танилцжээ.

Ерөнхий сайд Улаанбаатарт байгаа арьс, ширний 40 орчим үйлдвэрийг энэ парктай энэ нэгтгэх, цаашид  энэ чиглэлийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг цогцолбор хэлбэрт оруулах, ажилчдын хороолол барих зэрэг саналаа Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх чиглэл өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.