АНУ-д нийт 45818 дельтавирусийн тохиолдол бүртгэгджээ


АНУ-д цар тахлын халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн 10 хоногт бараг хоёр дахин нэмэгдэв. Гэвч зарим улсаас ялгаатай нь дээрх хүнд нөхцөл байдлаас үл хамааран хөл хорио тогтоохгүй гэдгийг эрх баригчид мэдээлж байгаа аж. Хэдий тийм ч дельта хувилбарын тархалт АНУ-ын эдийн засагт хүнд цохилт болох нь тодорхой болжээ.

АНУ-ын халдварт өвчин судлалын салбарын тэргүүлэгч мэргэжилтэн Энтони Фаучигийн хэлснээр дельта хувилбар ихэвчлэн вакцин тариулаагүй хүмүүст халдаж байгаа боловч вакцин тариулсан хүмүүсийг өвчлүүлэх тохиолдол ч их байгаа нь санаа зовоож байгаа аж. Одоогийн байдлаар дельта хувилбараар халдварласан нийт 45818 тохиолдол бүртгэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна