Энэ онд үйлдвэрлэлийн ослын улмаас 11 хүн нас баржээ

2020 оны 09 сарын 18

2020 оны гуравдугаар улирлын хэмжээнд нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд  хийсэн хяналт шалгалтын дүнг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд барилгажилт ихтэй дүүргээр Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг багтсан бөгөөд  хяналт шалгалтад нийт 327 аж ахуйн нэгж хамрагджээ. Үүнээс 111 удаагийн 341 зөрчил илэрсэн байна. Тухайн зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулиар 134,850,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч,  улсын байцаагчийн хугацаатай зөрчил арилгуулах албан шаардлагыг тухай бүр нь өгч ажиллажээ.  

Барилгын салбарт гарч буй зөрчлийн тухайд:

Хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн стандарт, дүрэм журам хангаж ажиллаагүй- 53%
Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй- 29%
Бусад зөрчил 18% зөрчил эзэлж байна.
ХУД 11-р хороо Хурд майнинг ХХК, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Санк ХХк, Чд 2-р хороо АХХ мандал ХХК, БЗД 26-р хороо Эко констракшн ХХК, СХД 28-р хороо Бумбод ХХК, БГД 18-р хороо Далан богд ХХК зэрэг барилгын компанийн барилгууд зөрчилтэй гэж нэрлэгдсэн болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэлсэн юм.

 НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр “2020 оны эхний есөн сарын байдлаар 214 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн. Энэ нь Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор батлагдсан  дүрмийн дагуу акт тогтоогдсон тоо хэмжээ юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн ослууд энэ тоонд багтсан.

2019 онд 124 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан бол 2020 оны эхний есөн сарын байдлаар 90 осол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувь буурсан үзүүлэлт болж байна.

Мөн үйлдвэрлэлийн ослын улмаас 2019 онд 17 хүн нас барсан. Харин энэ жил эхний есөн сард барилга дээр ажиллаж байсан 11 хүн нас барсан нь өнгөрсөн оны эхний есөн сараас нэмэгдсэн үзүүлэлт. Нас барсан хүмүүсийн ослын шалтгаан нь хувийн хамгаалах хэрэгсэл олгосон боловч газар дээрээ хэрэглээгүй, барилгын технологийн горим зөрчигдсөн, хамгаалалтын байгууламж шийдэгдээгүй, өргөх зөөх механизм гэмтлээс болсон байсан” гэлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.