ЭТТ бондын II шатны арилжааны захиалга явагдаж байна


Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг “Эрдэнэс Тавантолгой” ХК томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр ЭТТ бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн. Эхний үе шатыг энэ оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан билээ.

Тухайн үед ЭТТ бондыг МҮХАҮТ-аас УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны “Би Ди Сек” ХХК, MICC ХХК-иудтай хамтран нийт гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд танилцуулах цахим хурлыг зохион байгуулж, бондын арилжаанд манлайлж оролцохоо илэрхийлж байсан.
Тэгвэл Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх ЭТТ бондын хоёр дугаар шатны арилжааны захиалга албан ёсоор эхэллээ.

Хоёр дахь үе шатанд нийт 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгон арилжаалж байгаа бөгөөд энэ шатны худалдан авах захиалга 8 дугаар сарын 25-нд хаагдах юм. Нийт аж ахуйн нэгж, байгууллагуудыг үндэсний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, ЭТТ бондын арилжаанд оролцохыг уриалж байна.
Тус бондын арилжаанд оролцохын тулд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аль нэг брокерийн компанийг сонгон үнэт цаасны данс нээлгэсэн байх шаардлагатай бөгөөд үүний дараа тухайн үнэт цаасны компанийн брокерийн заавраар мөнгөн дүнгээ байршуулснаар захиалга баталгаажих аж.
Төгрөгийн бонд: нэгжийн үнэ 100.000₮, хүү 10%, хугацаа 36 сар
Долларын бонд: нэгжийн үнэ 100$, хүү 5.8%, хугацаа 24 сар
Дэлгэрэнгүй: https://bdsec.mn/trade/ETTBond/
Онлайнаар захиалга өгөх: https://dbx.bdsec.mn
Үнэт цаасны данс нээх: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Мэдээлэл зөвлөгөө авах утас: 7555-1919 Ажлын өдрүүдэд 08:00 – 17:00



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна