Иргэн О.Осоржамаа дахин халдлагад өртсөн үү?

2020 оны 09 сарын 22

Цахим ертөнцөөр олон нийтэд хэдийн танил болсон О.Осоржамаа өнгөрөгч долдугаар сарын  24-нд танихгүй этгээдүүдэд зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авсан талаараа нүүр хуудсандаа мэдээлж байсан. Харин түүнийг өнөөдөр /2020.09.22/ дахин халдлагад өртсөн  гэх мэдээлэл цахим орчинд цацагджээ.

Тодруулбал иргэн О.Осоржамааг  гудамжинд  явж байхад хамар луу мөргөн биед нь халдсан гэх утгатай мэдээллийг Халиун гэх иргэн сошиал хуудаснаа байршуулаад байна. 

Энэ талаар ЦЕГ-аас иргэн Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дагуу ЧД-ийн  цагдаагийн хэлтээс  шалгалтын ажиллагаа явуулжээ.

Шалгалтын ажиллагаа явуулахад  2020.09.22-ны өдрийн 15:00 цагийн үед ЧД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ  иргэн О.Осоржамаагийн биед нь халдсан болохыг тогтоон үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна гэсэн  мэдээллийг өглөө. 

 

 

 

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 22
202.126.90.129
Мр

Хүнийг гадуурхаад байж болох уу

2020 оны 09 сарын 22
103.9.90.130
иргэн

Эр эм нь мэдэгдэхгүй амьтан, олон юм шалчиганаад байсан энэ нь жинхэнэ монгол залуусын дургүйг хүргээ байлгүй дээ. Монгол эр хүн монголоороо байвал сайхан гадныхныг дуурайж салхинд хийсчих гэсэн нял нял хийсэн юмнууд олшир ч байна шүү

Зочин (66.181.178.68)
2020 оны 09 сарын 23

Ухамсар дорой ,дээрэлхүү жинхэнэ монгол байгаад яадийн.Монголоороо байна гэхээр хэнд ч гай бололгүй амьдарч яваа ядарсан хүүхдийг дарамтлаад байхыг хэлдэг юм уу ?! Ёстой хуцна биз чи

2020 оны 09 сарын 22
202.55.191.194
зочин

Осоржаамаа хүн бүхэнд таалагдах албагүй шдээ. Өнчин ганц хүүхэд хэнд ч гай бололгүй өөрийнхөө чадлаар амьдарч байхад яагаад зодоод байдаг юм бэ. Осороог зодоод байгаа залууст хандаж хэлэхэд: Осороо өнчин ганц хүүхэд, та нарт таалагдах албагүй, өөрийнхөөрөө амьдарч байгаа хүнийг хөндлөнгөөс орж бүү оролд