Халдварын тархалт эрс нэмэгдэж 2433 хүнээс халдвар илэрлээ

С.Гандэлгэр
Өчигдөр 13 цаг 23 минут

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2433 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 199,279 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудаас 31 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 2402 нь дотоодын халдвар байна. Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал, 850 нь нийслэл хотод, 1,552 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1479 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна.Халдварын улмаас 61-80 насны зургаан хүн нас барж, уг халдвараар нийтдээ 913 хүн эндлээ.Өнөөөдрийн байдлаар халдварын улмаас улсын хэмжээнд 11000 гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10559 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:Хөнгөн – 6,772Хүндэвтэр- 3,686Хүнд – 947Маш хүнд - 187 хүн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна