Ц.Сандаг-Очир: Баавгайн асуудалтай холбоотой хариуцлага хүлээх ёстой бол хүлээе

Х.Есү
53 минутын өмнө

Баавгай айлын гэр рүү дайрч нэг иргэн амиа алдсан асуудалд Байгаль орчин уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очироос тодрууллаа. 

Тэрбээр, "УОК-оос баавгай дайрсан асуудал гамшиг биш гэж үзэж, талийгаачийн ар гэрт нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн. Хохирогч эмэгтэй дээр эмнэлэгт байхад нь очиж уулзсан. Яг үнэнийг хэлэхэд баавгай дахиж хүний аминд хүрэхгүй гэх баталгаа алга. Бүгд айдастай байна. 

Тиймээс аль болох өөрсдийнхөө хэмжээнд мал хуй, эд хөрөнгө, амь насаа хамгаалах арга хэмжээг авах хэрэгтэй. Орон нутгуудад чиглэл өгөгдсөн байгаа. Бид мэргэжлийн анчид, байгаль орчны газар, цагдаагийн байгууллагатай дуудлагаар хамтран ажиллаж байгаа. 

Анх баавгайн асуудал ярихад, Засгийн газрын хурал дээр намайг "шоолж" байсан. Сүүлдээ тоглоом биш шоглоом болж байгааг Ерөнхий сайд ч хэлсэн. Намраас хойш баавгай орж ирлээ гэж сэрэмжлүүлсэн шүү дээ. Унтуулгатай бууг аравдугаар сарын 16-нд худалдан авна. Баавгайн асуудалтай холбоотой хариуцлага хүлээх ёстой бол хүлээе.

Хүний аминд хүрсэн баавгайн гэдсэнд хийсэн задлан шинжилгээний хариу гараагүй байна. Шүүх шинжилгээний газраас хариу гарахаар манайд мэдэгдэх байх" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна