Ц.Сандаг-Очирыг Засгийн газрын хурал дээр баавгайн асуудлыг ярихад ШООЛСОН сайд хэн бэ

С.Гандэлгэр
1 цаг 5 минутын өмнө

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир баавгай хүн барьсан харамсалтай хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ Засгийн газрын хуралдаан дээр "Иргэдийг баавгайнаас сэрэмжлүүлэх" асуудал яриад шоолуулсан гэж ярьсан нь анхаарал татлаа. 

Тодруулбал, "Сэрэмжлүүлэх ажлыг бид олон хийсэн. Тэр үед олон хүн шоолж байсан даа. Тэр битгий хэл Засгийн газрын хурал дээр хүртэл шоолуулаад л явж байсан. Сүүлдээ “Энэ бол тоглоом биш” гэж Ерөнхий сайд өөрөө хэлсэн шүү дээ" хэмээн хэлсэн юм. 

Засгийн газрын хуралдаанаар улс орны чухал гэсэн асуудлыг хэлэлцдэг. Зохион байгуулалтаас төсөв, хөрөнгө мөнгө шийдүүлэх асуудал яригддаг. Гэтэл БОУАӨ-н сайд нь салбарынхаа асуудлууд дундаас суурьшлын бүсэд баавгай үзэгдэж байгаа хэмээн танилцуулахад чухал асуудал биш хэмээн шоолсон Засгийн газрын гишүүдтэй ёс зүйн хариуцлага ярих нь зүй биз. 

Баавгай бол араатан амьтан. Сүүлд болсон харамсалтай үйл явдлаас болж нэг хүн амиа алдаж, нэг хүн маш хүнд байдалтайгаар ГССҮТ-д эмчлүүлж байна. Магадгүй Засгийн газрын хуралдаанаар тус асуудлыг анхааралдаа авч, арга хэмжээ авсан бол эрдэнэт хүний амь нас хохирохоос сэргийлж чадах ч байсан юм бил үү. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна