Н.Уртнасан: Андлалын хөшөөг босгосон компани 1.9 тэрбумыг шилжүүлж, улсыг хохиролгүй болгосон


Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Андлалын өргөө” хэмээх түүхэн цогцолбор байгууламжийг оюуны өмчийн асуудлаас үүдэн нурааж эхэлсэн тухай бид мэдээлсэн.Тэгвэл энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч "Хос санаа" компанитай гурвалсан гэрээ байгуулж 2018 оноос барилгын ажлыг эхлүүлсэн. 

Тус бүтээлийг зохиосон УГЗ Д.Эрдэмбилэг барилгын ажил ид явагдаж байх үед хүнд өвчний улмаас нас барсан. 

БОАЖЯ-наас төслийг үргэлжлүүлэх судалгаа хийж, анхны зураг төслөөр явуулах боломж байгаа эсэхийг судалсан. Талийгаач зураг төслийн гүйцэтгэлд хяналт хийх боломжгүй болсон учраас энэ төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байна гэсэн. Тиймээс оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарч эхэлсэн. Барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа үед иргэдийн зүгээс шүүмжлэлүүд ирсэн.

Ингээд Д.Эрдэмбилэг агсны хүүхдүүд болон гэргийгээс Оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлтийг БОАЖЯ болон Хос санаа ХХК-д тавьсан. Түүнчлэн барилгын ажлыг зогсоож буулган, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байх хүсэлт гаргасан. Эдгээр хүсэлтүүдийг судалж үзээд, БОАЖЯ-наас 1,9 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэх нэхэмжлэх Хос санаа ХХК-д өгсөн. 

Ингээд "Хос санаа ХХК" руу нэхэмжлэл явуулахад өнөөдөр энэ мөнгийг төсөвт буцаан төвлөрүүлсэн гэв."



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.65
    2021/08/27

    Яг мөнчгөрөөрөө зовж олсон мөнгөө бол ямар ч компани ингээд шууд шилжүүлэхгүй. Ийм дуулгавартай төлсөнийг бодоход их л амар аргаар ордог бх. ЖДҮчид шиг л бх чинь вэ?

    Хариулах
  • 202.55.188.102
    2021/08/26

    Тэмээн дээр ямаа гэж нураагааь зардат нт нөхөгдөх үү. Үнэ өртөг нь хаашааюм гэхээс дүрс зураг нь тийм ч муу бус санагдана.

    Хариулах