Шөнийн цагаар дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг нарт хариуцлага оногдуулжээ

С.Гандэлгэр
2021/08/26

Нийслэл хотод шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, бүдүүн яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас наймдугаар сарын 25-26-нд шилжих шөнө долоон байршилд 32 алба хаагч, 16 автомашинтайгаар хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллаа.

Уг хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61, техникийн үзлэг оношилгоонд ороогүй гурав, зориулалтын бус яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг 15 тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулж байна

Цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна.


Эх сурвалж: ТЦА



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.51
    2021/08/27

    50n tsaas uguud salchihgude ....

    Хариулах
  • 103.212.118.12
    2021/08/27

    Зөв.мн зөв мэдээлэл оруулжээ. Наад дрифт хийгээд байгаа эргүүнүүдэд хуулийн хармуцлага хүлээлгэхгүй бол дэндүү давраад байгаа юм. Бусдад Гай боло

    Хариулах
  • 192.82.67.167
    2021/08/26

    зайсан хиллийн доод зогсоолд бас шөнө дрифт хийгээд байдаг. ёстой хэцүү

    Хариулах
  • 202.179.27.167
    2021/08/26

    Ёстой зөв ажил хийжээ.хамгийн гол нь цаашдаа дандаа ийм бвл зүгээр ба.энэ дрифт хийгээд бдг залуучуудыг бүр зогсоох хэрэгтэй шүү.

    Хариулах