Зам тээврийн ослын улмаас нийслэлд ДОЛООН хүн гэмтлээ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2021 оны наймдугаар сарын 28,29-ны өдөр  Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 543 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 7 хүн гэмтэж, Орон нутагт  6 хүн гэмтсэн байна.

Энэ оны эхний улирлын байдлаар мотоциклтой холбоотой зам тээврийн осол 261 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -3,0 буурсан, ослын улмаас улсад 146 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -18.4 хувиар буурсан нийслэлд гэмтсэн хүн 42, орон нутагт 104 хүн гэмтэж бэртсэн, амь хохирсон хүн улсад 46  өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад -37.8 хувиар буурсан нийслэлд 2, орон нутагт 44 хүн ослын улмаас амь хохирсон байна.

Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна