Сурагчдын амралт 12-р сарын 21-нд эхэлнэ

2020 оны 10 сарын 13

БШУ-ын  сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Тэгвэл энэ  жил ЕБС-ийн сурагчдын улирлын  амралтын хуваарь батлагджээ. 

Амралтын хуваарь:

I УЛИРАЛ- 1-12 дугаар анги 16 долоо хоног хичээллэж, 2020.12.21- 2021.01.31-нийг хүртэл амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээл орно.

II УЛИРАЛ- 1-12 дугаар анги найман долоо хоног хичээллэх ба 2021.02.01-2021.03.29-нийг хүртэл хичээл орно.

III УЛИРАЛ- 1-5-р анги 8 долоо хоног, 6-12-р анги 9 долоо хоног хичээллэнэ.

  • 1-3 дугаар анги 2021.04.05- 2021.05.28-ны хүртэл 
  • 4-5 дугаар анги 2021.04.05- 2021.06.05-ныг хүртэл хичээллэнэ. 
  • 6-12-дугаар анги 2021.04.05-2021.05.28-ныг хүртэл хичээллэж, 2021.05.31-2021.06.04-ний хооронд шалгалтаа өгч, зуны амралт эхэлнэ.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.