А.Ариунзаяа: МСҮТ-ийн 200 мянган төгрөгийн тэтгэлэг хяналт сул байсан учир насны босго заасан

2020 оны 10 сарын 16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Төсвийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийлээ. 

Энэ удаагийн төсвийн төсөл нь цар тахлын үед нэмэгдэж буй төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.  Хуулийн төсөлд төсвийн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд байхаар тусгасан. Харин тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж, төсвийн үзүүлэлтийг сайжруулсан байна. 

Төсвийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Иргэд ажлын байр хүсч байна. Халамж дэндсэн гэж байна. МСҮТ-үүдэд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцуулах чиглэлээр сургалт хийхэд 36100 гаруй хүн ийм ажлын байранд хүн авмаар байна гэж байна. Өнөөдөр МСҮТ-д 45 хүртэл насны хүн л 200 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг юм байна.

50-55 насны эрчүүд МСҮТ-д сурвал ажиллах хүч нэмэгдэнэ. Гэтэл насны хязгаар зааж тэтгэлэг заачихсан нь өнөөдрийн  нөхцөл байдалтай уялдахгүй байна. Санхүүгийн байдлаа харж байгаад насыг нь 55 гээд заагаад өгвөл түр болон байнгын ажлын байр бий болох нөхцөл байна. Эрэгтэй хүний хувьд 50 нас ид залуу нас. Ажлаа хийе гэж байна. Энэ насанд нь ажлын байргүй. Энэ хүмүүс дунд нь орхигдоод байна. Ийм боломж байна уу" гэх асуулт  тавьсан. 

Асуултад  ХНХ-ийн сайд А.Ариунзаяа  дараах хариултыг өглөө.

"200 мянган төгрөгийг эхлээд насны хязгаар тавихгүй олгож байхад хяналт алдагдаж  200 мянган төгрөг авахын тулд гэр бүлийн гишүүд бүгд суралцах, 60-70 настай хүн хүртэл суралцаж тэтгэлэг авах тохиолдол гарсан учраас  45 нас хүртэл гэдэг хязгаар тогтоосон.

Гэхдээ тэтгэлгийн босгыг 200 мянгаасаа буулгахгүй байх хүсэлт, санал ирж байгаа учраас  мэргэжилт.мн гэсэн цахим хуудас бий болгож, бүх суралцагчдынхаа мэдээллийг нийтэлж, хяналт тавьж байна. 138 мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн  тооцоолол хийсэн. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд 36 мянган ажлын байр бэлэн байна гэсэн мэдээлэл бий.

Тиймээс ойрын ирээдүйд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцуулах, ажлын байранд шууд зуучлах ажлуудыг төлөвлөөд явж байна. 2021 оны төсөвт Мэргэжлийн боловрол сургалтыг дэмжих 72.98 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан байна" гэх хариулт өглөө. 

 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 19
122.201.23.201
найз нь

Манай нэг найз энэ 200 мянган төгрөгийг авдаг юм сар бүр хөдөө орон нутгаас өөрөө хотод ажилтай амьдардаг Танил талтай л бол болдог юм билээ ямар ч хянарл байхгүй