Б.Мөнхбаатар: Манайхан монгол гэр барьж, буулгаж байгаа юм шиг сэтгэдэг

2020 оны 10 сарын 19

Орон сууцны зээлийн хүүг 6 хувь болгох шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гараад байгаа. Энэ асуудлаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2020.10.19/ мэдээлэл өглөө. Тэрээр "Өнгөрсөн долоо хоногоос зургаан хувийн зээлийг хүмүүс авч эхэлсэн.

Хүмүүс зургаан хувийн зээл авахдаа найман хувийн зээл авахтай адил зүйлсийг бүрдүүлнэ. 300 тэрбум төгрөгийн хэмжээнд зээл олгоно. Мөнгөний эх үүсвэр нэмэгдээгүй. Бид банкнуудын хүүг л бууруулсан. Урьдчилсан судалгаагаар 60-70 мянган иргэн 6 хувийн зээлд хамрагдана гэж тооцож байна.

Улсын төсвөөс мөнгө өгч ипотекийн зээлийн санг нэмэгдүүлэх боломж байхгүй. Сая гаруй төгрөгийн орлоготой хүмүүс энэ зээлд хамрагдах боломжтой байсан. Манайхан аливааг монгол гэрийг барьж, буулгаж байгаа юм шиг сэтгэдэг. Энэ жилийн улсын төсөв хүнд байна. Гэсэн хэдий ч  зээлийн хүүг аль болох буулгахыг зорьж байна. Хөдөө орон нутгийг хөгжүүлж орон сууцжуулах ажил бас байна" гэлээ. 

Монголбанкнаас гаргасан Орон сууцны санхүүжилтийн журмаар одоо 8 хувийн зээлээ төлж байгаа иргэдийг шилжүүлэх боломжгүй бөгөөд зээлээ төлж дууссан бол  зургаан хувийн зээлд хамрагдах боломж олгож байгаа аж. 

ӨӨРЧЛӨГДСӨН ЖУРАМТАЙ ТАНИЛЦ 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.