Р.Эмүжин: Л.Оюун-Эрдэнэ ээ Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц


Р.Эмүжин: За Оюун-Эрдэнэ ээ, нүүрэн дээр чинь хэлж, нүгэл дээр чинь дуугарчихъя. Чи угаасаа улс удирдаж чадахгүй. Андлалын хөшөө нэрээр хурууны хулгайч хийнэ. Төрийн ордны хоёрдугаар давхрын зүүн жигүүр хэдэн PR-чин гээд өөрийгөө бодчихсон бацаанаар дүүрчихсэн. 

Аль хэдийн 1010 хүнээ ковидоор алдчихаад, эмнэлгүүдэд ор байтугай шал олдохгүй, эмч сувилагч нар ажлын ачааллаас шалтгаалан сөхөрч унаж байхад ямар үхсэний чинь Цахим үндэстэн бэ. Төр барьж, түмэн удирдаж чадахгүй чинь нэгэнт тодорхой болж, танай намынхан Цагаан ордондоо тусгай баг байгуулан өөрийн чинь дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэж үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байгаа биз дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан, үлгэрийн ханхүүгийн дээлээр гоёж, наад худалч нүүрээ гялтайтал тослож, худлаа ярьдаг уруул амаа гэрлийн хугарлаар гэнэтийн баатар шиг өнгөлөөд ч, брэндийн пиджак мөрөн дээрээ тохож, биеэ мянга дөвийлгөөд ч Оюун-Эрдэнэ өсөхийн өлөнгөө дарж, өөрийн өчүүхэн эгогоо захирч, улс удирдаж, засаг зангидаж чадахгүй. Японы Ерөнхий сайд өвчтэй байгаа, үхэл хагацал үзсэн ард түмнээ хүндэтгээд олимп нээхээс татгалзаж байхад чи ичихгүй хоёр онгоц хүн дагуулаад, хорвоогийн ичгүүр болоод үзэгчдийн суудалд сууж л байсан шүү дээ.

 Өөрийгөө өрөөлтэй харьцуулж гэмшсэнгүй юү? Аж ахуйн нэгжүүд чинь хаалгаа барьж, ард түмний амьдрал алд алдаар дордож, бензин шатахууны үнэ хаданд гарч, өргөн хэрэглээний барааны үнэ модонд авирч, зарим эмийн сангуудаас тариур олдохоо больчихоод байхад хэдэн төгрөгөөр бас юугаа солонгоруулж шоудаад байгаа хүн бэ. Шоу болгоноос мөнгө унагааж, наадам болгоноос найраа халаасалж ханаагүй юу? Одоо араас нь цахим шоу сайхан боллоо гэсэн баахан гялгар PR явна. 

Алаад хаялаа, аваад гарлаа гэж хундага тулгана, худлаа хөөргөнө. Залуусыг хошгируулна. Халдвар бүр гаарч, өдөртөө 5000д хүрнэ, нас барагсад 20д дөхнө. Цахим шоу ч гэх шиг, Дельта шоу гээд нэрлэчихээч, яг ононо. 

Чиний наад соёлын суурьгүй, өсөхийн боловсролгүй том толгой юугаа ойлгож, ямар юмаа бодож явдаг хүн бэ? Сайхан ярьснаар, саран дээр шоудсанаар амьдрал урагшлахгүй, сайн төлөвлөлт, сайтар нягталсан удирдахуйн ухаанаар улс орон уначихалгүй тогтож байдаг юм, мангар бацаан чинь яах нь вэ, үхэр мал уу ямар? Үнэндээ чиний үнэн дүр төрх энэ шүү дээ, өөрийгөө харж ав, хэрээ мэдэж, бяраа тань. Чамайг би энэ насандаа дэмжиж байгаагүй, цаашдаа ч дэмжихгүй. 

Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц. Эсвэл тэр сүмийн пастор энэ тэрээ хийвэл яасан юм? Энэ улс орон чинь Оюукийн гоёлын Монгол, олон түмний туйлдсан Монгол гэж хоёр хуваагдчихаад удаж байна. Танай намд өөр улс удирдаж чадах хүн байна уу, боловсон хүчний чинь нөөц дууссан бол үнэнээ хэлээд зайгаа тавьж өг, эрсдлийн үеийн төр, томоохон татвар төлөгчдийн хамтарсан баг байгуул!



Сэтгэгдэл (37)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.202
    2021/09/19

    Өөрийн толгойгүй ЕС ганцыг үзлээ. Нэг их олон хүүхнүүдээр хүрээлүүлсэн, толгой дээрээ гаргасан хүн хол явахгүй дээ. Тнгээд бас ах Баатар, Голомтын Баясаагийн лоббич залуу гээд шоу л бодохоос бодлого гаргаж чадахгүй шалихгүй юмнуудаар хөтлүүлэхээр хаачих вэ дээ. Улс орныг элгээр нь хэвтүүлчихээс өмнө Ж.Энхбаяр, Д. Цогтбаатар, Л. Энх-Амгалан, Ц. Мөнх-Оргил гээд арай тулхтай хүмүүсээрээ ачаа үүрүүлвэл яасийн

    Хариулах
  • 64.119.19.181
    2021/09/19

    Yynees tovch yaj heleh bilee. ychirtai zohion baiguulah heregtei sh dee

    Хариулах
  • 103.26.195.202
    2021/09/19

    Эмүжин гэдэг энэ хүүхнийг ёстой шүтэх нь холгүй явлаа. Гэтэл энэ түүний зөвхөн гадна тал нь байж. Харин дотор тал нь зүгээр л атаархагч юм байна. Олны анхаарлын татах гэж ядсан Осоржамаа маягийн хүүхэн байж гэж бодож эхэллээ.

    Хариулах
  • 66.181.161.79
    2021/09/19

    Энэ хүүхэн Оюун эрдэнэд өстэй юм байлгүй дандаа дайрч давшилсан зүйл бичдэг юм. Эсвэл атаархагч өөр юмгүй онцгүй хүүхэн шүлгээ эрээчээд сууж бай

    Хариулах
  • 202.126.89.234
    2021/09/19

    Авгайгийнхаа амыг барьснаараа гайхуулсан доорхи этгээдийн нэрлэсэн Отгон Цэрэн Эмүжин нарын эмэгтэйчүүд харин ч үхээнц эрчүүд бүхий өнөөгийн саарал нийгэмд өнгө гэрэл нэмж яваа билээ...

    Хариулах
  • 202.126.89.234
    2021/09/19

    Багийн дарга хийж үзээгүй, багахан амбаар барьж үзээгүй хүн яаж засаг толгойлж, андлалын өргөө босгож чадах вэ дээ. Чадваргүй дээрээсээ сэтгэлгүй, попчин дээрээсээ пиарчин, бүдүүлэг дээрээсээ бүтэлгүй нөхөр бололтой.

    Хариулах
  • 202.179.24.90
    2021/09/19

    medleggui ESaid !!! , mongoliin min emch ,emnelgiin ajiltnuudiig tamlachaa zogsoo. Delta show geed gertee togtochoo bailaa chuuchduud maan. Virus taraagch Ouuyerdene said bid nart er chereggui odoo ogchor!!!

    Хариулах
  • 66.181.190.223
    2021/09/19

    Биеэ ихэд бодсон хэлэх залах хажуудахгүй авгайчууд их худалдах юмдаа. Цэрэн,Сүнээ,Нара, Эмүжин, Отгон...

    Хариулах
  • 202.126.89.120
    2021/09/19

    Яг үнэнг нь бичжээ.Ийм далдаганасан есайд гэж юу байсийн.Тэр нэг хүүхнээ өөрөө л эрхлүүл,битгий олон түмэнд гай болоод бай.Е монгол гэж худлаа хуцаад л байна,машины QR будлиантуулахгүй хиижч чадахгүй Холбоо харилцааны газар гэж юу байсиин,уг нь тун хялбар ажилшдээ.

    Хариулах
  • 202.126.90.146
    2021/09/18

    Чи Засгийн газрыг шүүмжилж болноо. Харин Монгол ёс жудаг, соёл боловсрол, мэдлэг, ухамсартай хүн юм бол ийм бүдүүлгээр давшлахгүйгээр уншигчдад ойлгоглохоор хэлээд өгмөөр дөө. Тун шалихгүй амьтан гэдгээ харуулжээ.

    Хариулах
  • 43.242.243.235
    2021/09/18

    Цахим цахим л гэнэ тэр нь эхр найдвартай юмб дээ. Тээр жил Япончууд АНУ-ын ерөнхийлөгчийг нэгэн эмэгтэйтэй нэр холбогдлоо гээд л шуугиад байсан. Тэгсэн гадаадын оюутнууд "энэ Япончууд олон юм ярьж байна даа АНУ ганц товчдааадл будаа болгоно" гэхэд нь эд нар тууж байна даа гэж бодож байтал тэдний хамгийн том банкболох Сумимото банк нь дамдуурч байсан юм. Хамгаалалтад нь анхаараарайдаа

    Хариулах
  • 43.242.243.38
    2021/09/18

    Ковидын эсрэг нэг цэнэт вакцин бид тариулсан. Түүнээс хойш шинээр мутацад орсон Дельта, Мю, Лямбада . . . Зэрэг олон олон вариантуудын халдвар тархаж байна. Дээрх вариантуудыг агуулсан олон цэнэт Ковидын эсрэг вакцинаар тариулсан тохиолдолд биднийг халдвараас хамгаална.

    Хариулах
  • 202.9.46.218
    2021/09/18

    3 дахь вакцинаа тариулаад шинэ жилээ тэмдэглэцгээе гэж халуун намраар уриалаад байсан хүнд нийтийг самрах олоон бодол байгаа юм биш үү ЕС-ын хаа суудлыг өгөөд салсан чинь өлзийтөй байх шүү.

    Хариулах
  • 66.181.161.86
    2021/09/18

    Ergvi mal ymda en oyuka

    Хариулах
  • 202.9.46.212
    2021/09/18

    Ёстой үнэн хэлсэн бна тоглож дууссан бол бууж өг Оюука

    Хариулах
  • 203.91.115.48
    2021/09/18

    unen helsen bna. Ene batsaan tor udirdah chadwargui gedgee hedentei haruulsan. Odoo zugeer l zaigaa tabi. Ul suuritai uls orniig zahirch chadah hun ard tumend tulgatai. Irgediin amidral ulam lbdoroiyoj bna shu.

    Хариулах
  • 103.10.23.134
    2021/09/18

    Цар тахалтай бид цуг амьдарна аа.Хорьж үзлээ, хааж үзлээ, ард түмэнд энэ цар тахлын талаар ойлгуулахгэж үзлээ, зэрэгцэж амьдрахаас өөр арга байхгүй гэдгийг бид ч харлаа, дэлхий ч хүлээн зөвшөөрлөө.Одоо бид яах вэ? Ер нь иргэдийн ухамсар өндөр болох хэрэгтэй.

    Хариулах
  • 202.126.89.184
    2021/09/18

    энэ хүн яг үнэн нүүр царайг нь олж хэлжээ ийм далдаганасан сайд хэрэггүй

    Хариулах
  • 153.160.190.202
    2021/09/18

    YAG UNEN DURIIG NI GARGAAD HELCHIHLEE!!! EMUJIN CHADAJ BNA CHI...

    Хариулах
  • 202.126.89.237
    2021/09/18

    Digital undesten bish delta undesten gej nerleh bsiimdaa

    Хариулах
  • 103.26.194.236
    2021/09/18

    Mundad unenig bichsend bidni zuges bayurlalaHun ardas toroogui yum chig ayuglaj bga ene humuust ichih nuur baihgui yu

    Хариулах
  • 192.82.71.54
    2021/09/18

    odoo bolison deeree ene byaruu barahgui

    Хариулах
  • 202.126.90.10
    2021/09/18

    улс удирдаж үзээгүй байж хэдэн хүний орон тоотой компани удирдаж байгаа биш хэдэн сая хүний бүрэлдэхүүнтэй улсыг удирдаж байхад гоочилж яанам ер нь хүн хийхээсээ илүү бусдын нэг бүтэлгүй алдааг дандаа харж муулж байх юм өнөөдөр та гэрт маргааш бас айлд очоод асраад явах уу ийм соёлгүй онолгүй юм ярих юм тэгээд ч хариуцлагүй нэг иргэний алдааснаас болж өвчин тарж байна гэртээ болон маскаа зүүгээд зайгаа бариад байвал өвчин аль хэдийнэ намжих байсан байх

    Хариулах
  • 64.119.18.39
    2021/09/18

    90 оноос хойш 10 жилийн хүүхдүүд, оюутан залуус дэлхийн шинэ технологи, оюун ухаан, эрдэм мэдлэгт ингэж тэмүүлж, чин сэтгэлээсээ зорин очиж, сонирхон хөөрөлдөж байсныг анх удаа үзлээ. Паркад очсон дунд, ахмад үеийнхэн залуустайгаа хамт баяр бахдал дүүрэн баярлаж байсныг хараад өөрийн эрхгүй чин сэтгэлээсээ эх орныхоо гэрэлт ирээдүйд итгэх итгэл маань сэргэв. Залуус минь шантрах зүйлгүй, зүгээр хийх ёстойгоо зоригтой хийгээрэй

    Хариулах
  • 203.98.76.138
    2021/09/18

    зөв хэлсэн байна

    Хариулах
  • 192.82.88.111
    2021/09/18

    битгий балайр авгай минь чамаар төрийн ажил заалгах даа тулаагүй өөрсдөө хариуцлагагүй хүмүүсийг хэн яах юм вэ чи одоо зүгээр урдахаа шүлэг эрээчихээ бод

    Хариулах
  • 202.9.40.15
    2021/09/18

    Ugaasaa EK.ES.UIH darga n chadvargui.oligtoi hiisen ajilgui.songuulid ylah gj namtartaa baahan surguuli tugssen gj bichuulsen.achir deeree tamhimaar sursan hun bnuu.HUUK gui naadam.huukgui zun gj MGL chuud ediin jil bolhod odoo l tur zasagaa huleen zuvsheerehgui bgaag bugd garj mederch bga bizde.Buren bureldhuuneeree ogtsorch bolhoor bolson.

    Хариулах
  • 64.119.22.165
    2021/09/18

    Төр удирдаж чадаж байгаа эсэхийг ганц авгай шийддэг юм биш яснаасаа дургүй гээд хүний янз бүрээр доромжлоод байж болохгүй.

    Хариулах
  • 202.9.40.12
    2021/09/18

    Хүнээ байсан, хөлд тээглэсэн юмнууд.

    Хариулах
  • 64.119.22.165
    2021/09/18

    Энэ авгайн өөрийн санаа,үг биш байна Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй сөргөлдөгч албан тушаал хохирогчийн захиалага юмаа.

    Хариулах
  • 117.136.39.81
    2021/09/18

    Маш зов хэлж байна оюунэрдэнэ ямар ч чадваргуй амьтан худал попорхоос оор юу ч чадахгуй энд тэнд усрээд ондоо чадвартай ухаантай суурьтай хумуус байгаа л даа тэднийгээ эд нар гаргахгуй л дээ

    Хариулах
  • 202.9.40.8
    2021/09/18

    Энэ е.с.бэрх нутгийнхаа жалга довондоо таарсан тархиа тэндээ үеэлтэйгээ очиж ажилла.

    Хариулах
  • 103.229.121.42
    2021/09/18

    КОВИД эмчлэх эм, ковидоос 100 хувь хамгаалах вакцин гараагүй. Төр боломжоороо л асуудлыг шийдэж байна. Ерөнхий сайд иргэдийн ковидоор өвчлөхөд буруугүй. Хувь хүн өөрийгөө л хамгаалах бүрэн боломжтой байхад бусад руу бурууг чихих хэрэг байхгүй. ЭНЭ зохиолч бусдын захиалгаар л бичиж сууна даа.

    Хариулах
    • 202.55.188.92
      2021/09/18

      Чи өөриигөө хамгаалж яг чадаж баигаа юм үгүи хамгаалах боломж монгол улсад бхгүи та нар тусах үгүи ны цаг хугцааны асуудал ямар боломж бна вэ масс зүүх чины уушиг өвчилөх гол үүрэг гүицэтгэж бна шүү эрүүл агаар амысгалж явдаг эрхтэнээ хаалт хаагаад дотогшоо өвчнөө тээгээд жаахан юм болход уушиг чины сэвтээд хүндэрч бна наад эмэгтэи чины хүнии захиалгаар юм бичдэггүи тархи сиирэг өөриин үзэл бодолдоо итгэлтэи эмэгтэи

    • 202.126.88.193
      2021/09/18

      Хошного долоочих юм байна л даа

  • 202.126.89.65
    2021/09/18

    zov helsen bn !!

    Хариулах
    • 66.181.182.140
      2021/09/19

      Энэ үнэнг тодорхой бичсэн байна үнэхээр цахим юм бол ард олноо гэрт нь байлгаад жинхэнэ цахимаар нь явуулах нь яасан юм бэ??? Цар тахлыг улам тараах гэж байгаа кампонид ажил болгоод байгаа пм биш үү ??? Гэж хэн хүнд бодогдохоор цугларалт л болоод байх шиг түүнийг нь МАН дагасан мангарууд удирдаад байгаа нь илт байна даа !!!!