Ц.Гантулга: Баян Базараа төрд жилд 80 гаруй хүнийг тавьдаг ‼


Нүүрснээс олдог хэмжээний, нүүрстэй ойрхон очих хэмжээний үнийн дүнтэй юмыг хоёр гуравхан л хүн авдаг байхгүй юу. Хоёр гуравхан хувь хүний ард нь ямар хүн байдгийг ч бид бас мэдэх хэрэгтэй. Үнэхээр хоёр гуравхан хүн аваад, улс эх орондоо татвараа төлөөд, ашгаасаа ямар юм төлөгддөг юм үүнийг бас судалж үзэх л асуудал. Ер нь бол ганцхан нүүрс биш, төмрийн хүдэр ч биш, цаана нь зөндөө юм бий. Мөнгөний орд, цайрын орд. Сүхбаатар аймгийн төмөр толгой гээд хөнгөнцагааны үйлдвэр, дээр нь жонш, алт маш олон зүйл байна. Тэрийг дагасан хэсэг бүлэг хүмүүс устайгаа тэнцэх хэмжээний баян болоод л яваад байна. Эд нар руу засаг яаж ордог гэхээрээ нөгөөх л авилгал хээл хахууль хэсэгхэн юмаар амаа хаалгаад л явж байна. Тэр уул уурхай дамнасан бүлэглэлийн бүх хүмүүс монгол төрийн үйл ажиллагаа, хяналтын байгууллагад бүгдээрээ байж байна. Жил болгон хүмүүсээ өөрчилдөг гэж байгаа, үнэн гэдгийг нь тэр салбарын хүмүүс ч мэднэ. Жишээ яръя. Баян Базараа гэхэд жилдээ 80 гаруй хүн тавьдаг байхгүй юу. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь, нийслэлд нь, аймагт, цагдаад 20 гаруй хүн тавьдаг гэдэг ч юм уу. Ийм балиар болчихсон шд. Би тавигдсан хүмүүсийг нь ч мэднэ, хил гааль дээр, төмөр зам дээр хэдэн хүн тавьдгийг ч мэднэ. Одоо эд нар чинь бүлэглэл болчихсон. Жишээ нь хаан банкны ямар ямар салбарууд дээр хүнээ тавьдаг уу, монгол банканд хэдэн хүн тавьдаг уу. Нэр устай явахаар мөнгөтэй газар чих урттай, буруу талаас нь яриад л явчихдаг байхгүй юу.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.140
    2021/09/23

    Gants Bazaraa bish ih olon top kompani zahirluud songuuliin daraa gaali,tatvar,yam g/m gazruudad oorsdiin humuusee bairshuuldag gedeg

    Хариулах