“ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүрэг нэгдэж, мод тарьлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг манлайлан оролцохыг уриалсан билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд  Баянгол дүүрэг нэгдлээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Баянгол-Агропаркын талбайд 4000 ширхэг нүх ухаж, мод тарихад бэлэн болжээ.

Энэхүү мод тарих үндэсний хөдөлгөөн 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 10-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд мод тарих талбайн ойролцоо тарьц, суулгац, бордоо худалдах зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Баянголчууд та бүхэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгаль орчноо хамгаалах, аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна