Ховд аймагт очсон 10 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа  

2020 оны 11 сарын 17

Улаанбаатараас Ховд аймаг руу тээвэрлэгдэж очсон 10 хүний шинжилгээний эцсийн хариу сөрөг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 15-ны орой Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автобусаар нууцаар ирсэн 10 хүний 2 хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дээрх иргэдээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан" гэлээ.

ВИДЕО: 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.