Алтанбулаг боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг нээжээ


Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

  • Спорт заалны үйл ажиллагааг хэвийн явуулна. Гэхдээ олныг хамарсан тэмцээн, уралдаан зохион байгуулахгүй.
  • Баар, ресторан, караокены үйл ажиллагааг нээнэ. Гэхдээ бүх ажилтдаа Covid-19 вакцины гуравдугаар тунд хамруулсан байх, мэргэжлийн хяналтын байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай.
  • Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг болголоо.
  • Алтанбулаг боомтын иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр, харин ачаа тээврийн үйл ажиллагааг нээлээ. Ингэхдээ зөвхөн 5 тонноос дээш ачааны тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна