Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа болж байна.
Тэрбээр “Нүүрсний” гэх нэр томъёо ашиглан тодотгож зарлаж байгаа нь миний эрхэнд халдаж байна. Надад нүүрс тээврийн тендертэй холбоотой ганц ч асуудал байхгүй. Хил, гааль, оффтейк гэдэг зүйлийг мэдэхгүй. Би хуулийн байгууллагынхныг нүүрсний гэх хэргийг бодитойгоор илрүүлэхээр ажиллаж байгаа гэж ойлгож байна. Оффтейк гэрээг иргэд зөвхөн төмөр замны төслүүд гэж ойлгоод байгаа. Гэхдээ үүний цаана нүүрс ачиж буулгах терминал, зөөх тээвэрлэх зэрэг бүх зүйл багтдаг.
Олон нийтэд буруу мэдээлэл өгснөөр гэмт хэрэгтэй тэмцэх бус тэднийг өөхшүүлж байна. Үүний ард маш том сонирхол байна. Бид хилсээр хэлмэгдмээргүй байна. Тиймээс энэ шүүх хурлыг явуулахдаа нэр уснаас нь эхлээд анхаараад өгөөч гэж хүсч байна" хэмээсэн.
Үүний дараа Т.Аюурсайханы өмгөөлөгчид дараалан үг хэллээ.
Өмгөөлөгчид "Т.Аюурсайханыг 338.1 сая төгрөгийн гүйлгээг тайлбарлаж чадаагүй гээд нэмж ялласан. Гэхдээ энэ чинь жүчээ барихад зарцуулсан мөнгө. Орлогыг нь хянаад яаж зарцуулсаныг нь шалгалгүйгээр миний үйлчлүүлэгчийг яллаж байна.
Т.Аюурсайхан гадаадаас эрэгтэй костюм авчирч худалдаалж 50 орчим мянган ам.долларын хадгаламж бий болгосон.
" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.50
урьдчилсан хэлэлцүүлгээр юу хэлэлцэх ёстойг өмгөөлөгч нар нь яллагдагч нартаа хэлж ойлгуулаач дээ хэргийн үйл явдал яриад явчих юмаа шүүгч нар чгэсэн хэрэггүй яриаг болиулж зогсоохгүй бол наадуулч инь хамаг цаг аваад банйа
Хариулах