Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилохыг 14:00 цагт Ерөнхий сайд УИХ-д танилцуулна

Т.Отгонсувд
46 минутын өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг өнгөрсөн долоо хоногт огцруулсан. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилохоор болсон билээ. 

Түүний томилгоог өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын чуулганд  танилцуулах байсан ч УИХ-ын ирц хүрээгүй учир хуралдаагүй. УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааныг даваа гараг хүртэл хойшлуулсан. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас товлогдсон байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

-Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах

-Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна