“ХАНЖОУ 2022”: Дөрвөн медальтай Монголын баг 16 дугаарт эрэмбэлэгдэж байна

Х.Батсайхан
2023/09/26

БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны наадам өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Мөн өдөр манай улсын баг тамирчдаас жүдо бөхийн 73 кг-ын жинд барилдсан МУГТ Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртэж, багийнхаа медалийн тоог дөрөвт хүргэлээ.

Ингэснээр манай баг Азийн наадмын эхний хоёр өдрийн байдлаар нэг мөнгө, гурван хүрэл, нийт дөрвөн медаль хүртсэн амжилтаар 16 дугаар байрт жагсаж байна.

Албан ёсны бус багийн дүнг наадмыг зохион байгуулагч БНХАУ 39 алт, 21 мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлж, БНСУ 10 алт, 10 мөнгө, 13 хүрэл, Япон таван алт, 14 мөнгө, 12 хүрэл медальтай удаалж явна.

Эхний хоёр өдрийн байдлаар 25 улс ямар нэг медаль хүртжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна