Израильд дэлхийн 35 улсын иргэд амиа алджээ

Х.Батсайхан
2023/10/24

Израилийн Гадаад харилцааны яам Палестинтай зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн энэ сарын 7-ноос хойш амь насаа алдсан гадаад улсын иргэдийн талаарх мэдээллийг шинэчлэн гаргажээ.

Энэ сарын 20-ны байдлаар, тус улсад АНУ-ын 32 иргэн амиа алдаж, найман хүн сураггүй алга болсон байна. Араас нь Украин /амиа алдсан 24, сураггүй болсон гурав/, Франц /амиа алдсан 22, сураггүй болсон дөрөв/, ОХУ /амиа алдсан 21, сураггүй болсон долоо/, Аргентин /амиа алдсан 19, сураггүй болсон долоо/, Тайланд /амиа алдсан 15, сураггүй болсон 10/, Герман /амиа алдсан 12, сураггүй болсон долоо/, Британи /амиа алдсан 12, сураггүй болсон гурав/ бичигджээ.


ХАМАС-тай хийж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас Израилийн газар нутагт Израилаас гадна Канад, Австри, Унгар, Ирланд, Итали, Испани, Латви, Литва, Португал, Румын, Чили, Перу, Парагвай, Азербайжан, Беларусь, Молдав, Бразил, Хятад, Энэтхэг, Шри Ланка, Камбож, Филиппин, Балба, Өмнөд Африк, Судан, Турк, Узбекистан, Казахстан зэрэг 35 улсын иргэн амиа алдсан байна. 

14 хоногийн хугацаанд нийт 42 улсын 231 иргэн амиа алдаж, 92 хүн сураггүй алга болжээ. 

Харин сөргөлдөгч талуудаас Израиль 1400, Палестин 4000 орчим хүнээрээ хохироод байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна