Израиль улс ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөсөө Грета Тунбергтэй холбоотой агуулгыг хасна

Х.Батсайхан
21 цаг 30 минутын өмнө

Израиль улс Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөсөө байгаль хамгаалагч Грета Тунбергтэй холбоотой агуулгыг хасахаар болжээ. “The Jerusalem Post” сонинд энэ талаар мэдээллээ. Учир нь, Грета Тунберг саяхан Палестиныг дэмжсэн утгатай үг хэлсэн юм байна. Ингэснээрээ Израилийн сурагчдын оюун санаанд нөлөөлөх боломжоо алдсан гэж Боловсролын яамнаас өгүүлжээ.

Грета Тунберг олон нийтийн сүлжээнд Палестиныг дэмжсэн нийтлэл бичсэний дараа Израильд түүнийг “Алан хядагсдын хамсаатан” гэж нэрлэж байгаа бөгөөд БХЯ-ны төлөөлөгч Арье Шаруз Шаликар хүртэл албан ёсоор ингэж мэдэгдэж байв.

Грета Тунберг нийтлэлдээ палестинчуудын зовлон шаналлын талаар л бичсэнээс Израиль дахь хохирогчдын талаар огт дурдаагүйг нь ногоон хөдөлгөөнийг дэмжигчид ч шүүмжилж, цаашдын байр сууринд нь нөлөөлөхүйц том алдаа гэлцэж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна