Цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрнээс орон нутгийн зам дээр халтиргаа, гулгаа үүсэж, автомашинууд зам хаах, хунгарцасанд суух зэрэг дуудлагууд ОБЕГ-т иржээ.
Тухайлбал, Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутагт Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа / Тосонцэнгэл сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-д цас орсны улмаас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж автомашин зорчих боломжгүй болсон дуудлагыг 11.01-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 90 км замыг туулан 19:20 цагт очиж замын цасыг хусаж, шороо асган 4 цаг 41 минут ажиллаж нийт 9 автомашин, 10 зорчигчийг даваанаас аюулгүй буулгасан байна.
Мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум. Багануур дүүргээс зүүн урд зүгт 22 км-т Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд зорчиж явсан Бонго загварын автомашин /3 том хүн, 2 хүүхэд/ цасанд суусан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан очиход иргэн Н/37 настай, эмэгтэй, Багануур дүүргийн харьяат/, Г/25 настай, эрэгтэй, Налайх дүүргийн харьяат/, Б/23 настай, эрэгтэй, Хэнтий аймгийн харьяат/, А 4 настай, эрэгтэй/, Г/9 сартай, эмэгтэй/ нар нь “Бонго” загварын автомашинтай цасанд суусан байсныг татан гаргаж Багануур дүүрэгт хүргэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.218
Ийм цас орсон газар одоогоор байхгүй. Зураг хуучин юм байна. Нэр төрийг ингэж олохгүй. Анхааруулах. ажиллах нь та нарын амин үүрэг шүү. Ес зүй хэрэгтэй.
Хариулах