Яруу найрагч, зохиолч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болсон билээ. Өдрийн 12.00 цагт эхэлж, шөнө хугаслаж өндөрлөсөн уг шүүх хурлаас Ц.Хуланд оноосон есөн жил, долоо сарын ялыг 8 жил 1 сар болгон бууруулж, Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Өнгөрсөн долдугаар сард болсон Анхан шатны шүүхээс Б.Отгонбаатарт найман жил хорих ял оноогоод байсан юм.
Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэсэн зүзйл ангиар буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм. Өөрөөр хэлбэл, ДАвж заалдах шатны шүүх Ц.Хулангийн ялыг зүйл ангийнх нь хамгийн доод хэмжээнд аваачиж буулгажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна