Николай Коперникийн нэрэмжит Цаг уурын өөрчлөлтийг судлах Европын төв хараахан дуусаагүй буй 2023 он дэлхийн сүүлийн 125,000 жилийн хамгийн халуун нь болж тэмдээглэгдэх магадлал өндөр байгаа талаар мэдээллээ.
Өнгөрсөн аравдугаар сарын дундаж температур Цельсийн 15.3 градус буюу жилийн тухайн цаг үеийнхээ хамгийн дээд үзүүлэлтийг харуулсны дараа цаг уурч эрдэмтэд дээрх дүгнэлтийг хийжээ. Аравдугаар сарын бүх цаг үеийн хамгийн дулаан температур өмнө нь 2019 онд Цельсийн 14.9 градусаар тогтоогдож байсан аж.
Аравдугаар сард дээрхээс гадна Атлантын далайн хойд хэсгийн усны гадаргын бүх цаг үеийн хамгийн дулаан дундаж хэм /Цельсийн 20.79 градус/ тогтоогджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна