Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн “Цагтай эмэгтэй” хэмээх бүтээл Sotheby's дуудлага худалдаагаар 139,364,000 ам.доллараар зарагджээ. Зурагт Пабло Пикассо хайртай эмэгтэй Мария Тереза Вальтерыгаа бугуйн цаг зүүсэн байдалтай дүрсэлсэн байдаг.
Энэхүү бүтээл 1968 оноос хойш АНУ-ын иргэн Эмили Фишер Ландаугийн эзэмшилд, Нью Йорк дахь гэрийнх нь хананд байсан аж. Эмэгтэй энэ оны гуравдугаар сард 103 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд Sotheby's түүний цуглуулгыг худалдан борлуулах эрхийг авчээ. Э.Ф.Ландаугийн цуглуулгад буй 120 бүтээлийн нийт үнэлгээ 400 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна