А.Гутерриш: Газа хотыг Палестины Засгийн газар удирдвал Израильтай хэлэлцээ хийхэд хялбар болно

Х.Батсайхан
2023/11/13

"Газын зурвасыг Палестины үндэсний засаг захиргаа удирдах ёстой" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш өчигдөр мэдэгдлээ.

“Палестины засаг захиргаа Газын удирдлагыг авч, дараа нь олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Израилтай хэлэлцээр явуулах нь хамгийн тохиромжтой хувилбар” хэмээн НҮБ-ын ЕНБД CNN телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Газын зурвасыг ХАМАС бүлэглэл 2007 онд хяналтдаа авсан бөгөөд хилийн зурвас нь Израилийн талд хэвээр үлдсэн юм. Тухайн үед Израилийн эрх баригчид тус бүс нутагт зөвхөн хоол хүнс эмнэлгийн хэрэгсэл, цөөн төрлийн тусламжийн бараа зэргийг л  нэвтрүүлж, бусдыг нь хориглосноос Газын зурвасын палестин иргэд бараг л нүцгэрэх дөхөж байв.


Тэр цагаас хойш Израиль Газын зурвасыг гадаад ертөнцөөс хориглон хааж эхэлсэн түүхтэй бөгөөд 16 дахь жил дээрээ үргэлжилж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна