Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжжээ.
Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь УДШ-ээс нэр дэвшүүлдэг. Үүнээс Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Ц.Нанзаддорж хүсэлт гарган чөлөөлөгдсөн. Харин УИХ-аас дэвшүүлсэн Д.Одбаяр, УДШ-ээс дэвшүүлсэн Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, гурван гишүүний суудал суларч байгаа юм.
УДШ-ийн квотоор МУИС-ийн Хууль зүйн багш, доктор О.Мөнхсайханы нэр яригдаад байгаа. Харин УИХ-ын квотоос хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байсан ч өнөөдөр ТББХ "сэмхэн" хуралдаж, УИХ-ын Тамгын газрын ЕНБД Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох санал гаргаж, олонх дэмжжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
194.230.146.204
Өгзөг одбаяраа зайлуулаачээ , ертөнцийн шившиг
Хариулах