Монголчуудын сайн мэддэг “One Piece” хүүхэлдэйн киноны шинэ анги “One Piece: Улаан” Японы бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон киноны жагсаалтын долоодугаарт бичигджээ.
Уг хүүхэлдэйн кино 2022 оны наймдугаар сарын 6-нд нээлтээ хийснээсээ хойш 20,265,362,790 иен (133 сая ам.доллар)-ий орлого олжээ. Энэ үзүүлэлтээрээ “Studio Ghibli”-г гүйцэж, “Мононке гүнж”-тэй эн зэрэгцсэн байна.
Харин дэлхий даяар олсон орлого нь 31.9 тэрбум иен /246.5 сая ам.доллар/ болж, хүүхэлдэйн кинонууд дундаа “Явдаг цамхаг”-ийг гүйцэн дөрөвдүгээрт оржээ.
“One Piece: Улаан” нээлтээ хийсэн эхний өдрөө л 122,000 тасалбар зарж, эхний гурван өдөртөө 159,197,710 иен (1,06 сая ам.доллар) болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна