Таван компани 600 автобус худалдан авах тендерт саналаа ирүүлжээ

С.Гандэлгэр
2023/11/24

Өнгөрсөн сарын 24-нд 600 автобус худалдан авах тендер зарласан. Харин өнөөдөр /2023.11.24/ тендерийн баримт бичгийг нээх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо тус тендерт ирүүлсэн баримт бичгийг танилцуулав. Тус тендерт таван компани санал ирүүлсэн бөгөөд нэг компани нь тендерийн баталгаа ирүүлээгүй байна.

Санал ирүүлсэн компаниуд:

  • Майнс ап 178.8 тэрбум
  • Xiamen King long United Automotive 147.6 тэрбум
  • Yutong bus 165.5 тэрбум
  • Xiamen golden dragon bus CO LTD 156.9 тэрбум
  • China north vehicle corpration 52.6 тэрбум /Тендерийн баталгаа ирүүлээгүй/

Түүнчлэн "Энэ он дуусахаас өмнө 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Ирэх оны эхний улиралдаа багтааж, үлдсэн автобус оруулж ирнэ" гэдгийг Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдээллэв. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.69
    2023/11/24

    Ta nar bitgii bolj butej bga umiig shuumjilj bai

    Хариулах
  • 117.111.117.34
    2023/11/24

    Оноос өмнө гэж хугацаагаар шахахаар боломж хэцүү, бараг байхгүй. Үнэхээр чанартай евро автобус авъя гэвэл баталгаа сайн аваад хугацааг нь өөрсдөөс нь сонсох хэрэгтэй. Тэд чинь цаад талтайгаа нухацтай тохирно, сервис, сэлбэгээ ярилцана. Төлбөр мөнгөө зохицуулна, тээвэр логистик, үзэж харах, монголын нөхцөл, техникийн шаардлагад нийцүүлэх гээд маш их юм бий шүү дээ. Ингэж амар шийднэ гэвэл ялгаагүй л яваандаа асуудал үүснэ, энд санал ирүүлсэн компаниудыг ч хүнд байдалд оруулж байгаа байх.

    Хариулах
  • 66.181.181.97
    2023/11/24

    Хятадын компаниуд байх шив, Ёвропын компаниудыг урьж оролцуулаагүй юм уу

    Хариулах
  • 202.21.125.66
    2023/11/24

    НААДМААР ХҮЙ 7 ДЭЭР 10,20-ООР НЬ ТАВЬЧААД МОНГОЛ АРДЫН НАМЫН ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА НАМЗХ НЬ БААХАН ЗАЛУУЧУУД ЗӨӨЖ ШОУДУУЛААД БАЙСАН УЛААН АВТОБУСУУДАА ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГААЧЭЭ.. ...ХАШААНД ХИЙЖ ДАРЧААД ШОУ ЗУГАА ЦЭНГЭЭН БОЛОХООР АШИГЛААД БАЙДГЫН БАЙНА ЛЭЭ....НАМЗХ

    Хариулах