"Авлигын" шүүхээс айсан гишүүд ХЗБХ-ны хурлыг "БОЙКОТЛОЖ" хойшлуулсан уу

Х.Батсайхан
2023/11/24

УИХ дахь Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигын гэмт хэргээр дагнасан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшилсон билээ. 

ХБХ-ны хурал хойшилхоос өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж, Авлигын шүүх байгуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байсан юм. 

ХЗБХ-нд сөрөг хүчнээс дөрвөн гишүүн байдаг бөгөөд тэдний оролцоогүйгээр хэлэлцэх боломж байсан ч МАН-ын бүлгээс мөн нэр бүхий гишүүд хуралдаа суугаагүй учир ийнхүү хойшилжээ.

Монгол Улс Авлигын дагнасан шүүхтэй болохоор болж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.Олон улсын туршлагаас харахад, гэмт хэрэгтэй тэмцэх энгийн механизм нь авлигын гэмт хэргийн эсрэг зохих ёсоор тэмцэж чадаагүй хүчгүйдсэн улс орнуудад олон нийтийн шаардлагаар дагнасан шүүх байгуулдаг жишигтэй аж.

Тодруулбал, цагдаа, прокурор, болон авлигатай тэмцэх чиг үүргийн байгууллагын хүчин чармайлтыг шүүх үнэгүйдүүлэх, шүүгчийн ур чадварын дутагдалтай байдлаас үнэгүйдүүлдэг явдал нь дагнасан шүүх /Авлигын, гэр бүлийн гэх мэт/ байгуулах гол шалтгаан болдог ажээ.

Одоогийн байдлаар дэлхийд авлигын хэргээр дагнасан шүүх байгуулсан улс 27 байгаа бөгөөд бүгд Ази, Африк, Зүүн Европын улсууд байна. 

Үйл ажиллагааны хэлбэрийг харвал, авлигын хэргийн анхан шатны шийдвэрийг Авлигаар дагнасан шүүхийн, энэ хэргээр дагнасан мэргэжлийн шүүгчид гаргаж, давж заалдах шатны шийдвэрүүд ерөнхий шүүхээрээ шийдэгддэг хэлбэр зонхилж байна.

Авлигын шүүх байгуулахыг авлигачин гишүүд эсэргүүцэж байгаа юу

УИХ дахь Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигын гэмт хэргээр дагнасан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшилсон билээ.

 ХБХ-ны хурал хойшилхоос өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж, Авлигын шүүх байгуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байсан юм. ХЗБХ-нд сөрөг хүчнээс дөрвөн гишүүн байдаг бөгөөд тэдний оролцоогүйгээр хэлэлцэх боломж байсан ч МАН-ын бүлгээс мөн нэр бүхий гишүүд хуралдаа суугаагүй учир ийнхүү хойшилжээ.

Монгол Улс Авлигын дагнасан шүүхтэй болохоор болж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

Олон улсын туршлагаас харахад, гэмт хэрэгтэй тэмцэх энгийн механизм нь авлигын гэмт хэргийн эсрэг зохих ёсоор тэмцэж чадаагүй хүчгүйдсэн улс орнуудад олон нийтийн шаардлагаар дагнасан шүүх байгуулдаг жишигтэй аж. 

Тодруулбал, цагдаа, прокурор, болон авлигатай тэмцэх чиг үүргийн байгууллагын хүчин чармайлтыг шүүх үнэгүйдүүлэх, шүүгчийн ур чадварын дутагдалтай байдлаас үнэгүйдүүлдэг явдал нь дагнасан шүүх /Авлигын, гэр бүлийн гэх мэт/ байгуулах гол шалтгаан болдог ажээ.

Одоогийн байдлаар дэлхийд авлигын хэргээр дагнасан шүүх байгуулсан улс 27 байгаа бөгөөд бүгд Ази, Африк, Зүүн Европын улсууд байна. Үйл ажиллагааны хэлбэрийг харвал, авлигын хэргийн анхан шатны шийдвэрийг Авлигаар дагнасан шүүхийн, энэ хэргээр дагнасан мэргэжлийн шүүгчид гаргаж, давж заалдах шатны шийдвэрүүд ерөнхий шүүхээрээ шийдэгддэг хэлбэр зонхилж байна. 

Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүх дээр яг энэ чиглэлээр мэргэшсэн шүүгч нар дэнсэлж, “хана” гаргаж өгөөд, сэжигтэн давж заалдах шатны шүүхэд хандсан тохиолдолд ердийн шүүхийн заалдах шатны шүүхээр хянаж шийдвэрлүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний асуудалтай холбоотой /Шүүгчдийг мэргэшүүлэх/ гардаг шийдвэр /Авлигын дагнасан шүүх байгуулах шийдвэрийг хэлж байна/ аж. 

Харин Хуульзүйн сайд Б.Энхбаярын өргөн барьсан хуульд Авлигын хэргийг анхан шатны шүүхийг алгасаж шууд давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлэх заалт тусаад байгаа. 

Тэгэхээр, нэгэнтээ  өргөн баригдсан төсөлд өөрт нь хүний эрхтэй холбоотой ийм “асуудал” байгаа учраас Хууль зүйн байнгын хорооны хурлыг “бойкотлосон” гэгдээд буй гишүүдийг шууд “Өөрсдөө авлигачид учраас эсэргүүцэж байна” гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай ч үйл явцыг харвал ийн дүгнэж болохоор байгаа юм.

Эшлэл 

Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

"Шүүхүүдийг тодорхой чиг үүргээр салгаж, ачааллыг тохируулахыг дэмжиж байгаа. Харин анхан шатны шүүхийг алгасаж, шууд давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх зүйл заалтад эргэлзэж байна. Эрүүгийн хууль бол хүний эрхэнд халддаг, өөрөөр хэлбэл хорьдог хууль. Ийм хуулиар шийдэгддэг хэргийг Шүүн таслах ажиллагааг хугацаа хэмнэх гэдэг шалтгаанаар бусдаас тусгаарлаж, гурван шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх эрхэд халдаж байгааг эсэргүүцнэ"

Авлигын шүүх байгууллаа гэхэд амжилттай ажиллах эсэх нь боловсон хүчин буюу шүүгч нарын мэргэшсэн байдлаас ихээхэн хамаарна гэж үздэг.

Манайд өргөн баригдсан хуулийн төслийн тухайд, сөрөг хүчин эсэргүүцнэ гэдгээ зарласан бол Хууль зүйн байнгын хороонд эрх баригч намыг төлөөлж суудаг гишүүдийн байр суурь одоогоор тодорхой болоогүй. 

Хууль зүйн сайд мөн өргөн барьсан хуулиасаа иргэний “Гурван шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх эрх”-ийг зөрчсөн заалтаа засаад цааш зүтгүүлэх үү, татаж авах уу гэдэг асуултууд хариугаа хүлээж байна. 

Дагнасан шүүх байгуулах нь зөв, буруу эсэх тухайд, тухайн хэргээр мэргэшсэн шүүгч шийддэг гэдэг утгаараа сэжигтэнд ч, хугацаа хожих тал дээр ч ашигтай байдал үүсдэг талтай.

Харин яг Авлигын тухайд, дагнасан шүүх байгуулснаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй амжилттай тэмцсэн, эсвэл амжилтгүй байсан гэсэн баталгаа нотолгоотой судалгаа одоогоор байхгүй. Гэсэн ч Авлигаар дагнасан шүүх болон ерөнхий шүүхийн хамтарсан зэрэгцээ тогтолцоо нэмэгдэх хандлагатай байгааг Anti corruption resource center-ийн тайланд бичжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.177
    2023/11/26

    За за гэмтэй гэмгүй хүмүшсийг махны машинд оруулахнэдээ,сая ХБ ны шүүх хурлаар баахан гэмгүй хүнийг 80 хүргэх оруулцан байсан,тэгсэн мөртлөө жинхэнэ идсэн уусан том гарууд нь мултраад үлдсэншдээ,ийм байхад ЗГ өөрсдийн шүүх байгуулаад баахан гэмгүй хүн хэлмэгдүүлнэ,тийм шудрага юм бол танай сайд нар дотор гэмт хэрэгтэн аюлигачин байгаашдээ,тэднийгээ тэгээд шалгаач

    Хариулах
  • 59.153.114.216
    2023/11/26

    ийм л нөхдүүд байгаа шдээ

    Хариулах
  • 103.212.119.204
    2023/11/25

    Цогтбаатар даргад өөрт нь хуулийг хэлэлцүүлэх сонирхол байхгүй байгаа юм биш үү. Авилгын сүлжээнд ойрхон л хүн шиг

    Хариулах