Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч, сураггүй болсон малчны цогцсыг олжээ


Хэнтий аймгийн Галшар суманд тус сумын малчин Г нь арваннэгдүгээр сарын энэ сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч яваад сураггүй болжээ. Энэ талаарх дуудлага  энэ сарын 25-ны өдрийн 13:40 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Галшар сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Г /53 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 

53 настай малчны цогцсыг  гэрээс нь зүүн урд зүгт 800 м зайтай газраас олж, Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.25
    2023/11/27

    Гэрийнхэн нь яагаад согтуу хүнийг явуулдаг юм бэ яах гэж гарсныг нь тодруулах хэрэгтэй. Амтд нь бие биеэ хайроацгаая

    Хариулах