Групп үүсгэж хоорондоо зодолдох гэж байсан 20 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ

Zuv.mn
2023/11/27

Өсвөр насны хүүхдүүд "Гудамжны зодоон" нэртэй групп үүсгэж хоорондоо зодолддог талаар мэдээлэл гарсан. 

Тэгвэл Цагдаагийн байгууллагад энэ сарын 24-ний орой 20 цагийн орчим "10 жилийн хүүхдүүд гартаа мод барьчихсан хоорондоо зодолдох гээд байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагчид цахим орчинд мэдээлэл түгээж бүлэг бөөгнөрөл үүсгэсэн бөгөөд хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй байна. 

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс насанд хүрээгүй 20 хүнийг эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.